Үйлдвэрийн хийцийн метал хэсгүүдийг гагнуурын багаж хэрэгсэл ашиглан гагнаж холбох, таслах, залгах ажлыг бүрэн эзэмшинэ. MIG, TIG, MMA гагнуурын бүх аргыг практик дадлагаар суралцана.
Гагнуур нь орчин үеийн үйлдвэрлэл, барилга, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний суурь мэргэжлийн нэг юм. Металл хийц, паайпны систем, тоног төхөөрөмж угсрах, засах ажилд гагнуурчны мэргэжил зайлшгүй шаардлагатай.
Манай сургалтанд суралцагчид гагнуурын бүх үндсэн арга (MIG, TIG, MMA, хийн гагнуур), металл таслах, нугалах технологийг практик дадлагаар эзэмшиж, үйлдвэрт шууд ажиллах чадвар олж авна.
Дөрвөн үндсэн гагнуурын аргыг суурийн түвшнээс мэргэжлийн түвшин хүртэл эзэмшинэ
3 жилийн хугацаанд үзэх сэдвүүд. Жил бүрийг сонгоод харна уу.
Металлын шинж чанар, ангилал
Гагнуурын суурь онол
Аюулгүй ажиллагаа, хамгаалах хэрэгсэл
MMA цахилгаан нумын гагнуур үндэс
Хийн таслах ба нугалах
Техникийн зураг унших
Металл хийц хэмжилт, тэмдэглэгээ
Гар багаж хэрэгсэл ашиглалт
MIG/MAG хагас автомат гагнуур
TIG аргон гагнуур суурь
Гагнуурын гажилт, деформаци
Паайп ба дамжуулах хоолой гагнуур
Өнгөлгөө, тэгшилгээ, боловсруулалт
Хийцийн угсралт, зөв байрлал
Чанарын хяналт, шалгалт
Бодит дадлага I
TIG аргон гагнуур дэвшилтэт
Тусгай металл гагнуур (инокс, Al)
Плазмаар таслах технологи
Автоматжуулсан гагнуурын систем
Мэргэжлийн портфолио бүтээх
Бодит дадлага II
Сүүлийн жилийн бүтээл
Дипломын ажил хамгаалах
Үйлдвэрийн стандарт тоног төхөөрөмжөөр сургалт явуулдаг
Гагнуурчны мэргэжил нь үйлдвэрлэл, барилга, уул уурхайд байнгын эрэлттэй
Цахим бүртгэлийн маягтыг бөглөх эсвэл биечлэн сургуульд ирж бүртгүүлж болно.