Орчин үеийн тоног төхөөрөмжтэй сургалтын орчин
100 хүүхдийн багтаамжтай тохилог дотуур байр
Чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн өндөр чанартай сургалтуудыг санал болгож байна.
Техникийн болон Биологийн нөхөн сэргээлт, ойжуулалт хэрхэн хийх зэргийг суралцаж мэдлэг ур чадварыг эзэмшинэ.
Чулуун болон эрдэс түүхий эдийг бутлах, нунтаглах зориулалттай машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулж, ажиллуулах чадвартай болно.
Уул уурхайн хүнд даацын машин механизмыг удирдах, хянах, ажиллуулах мэдлэг ур чадварыг эзэмшинэ.
Хэвлэлийн урлал, өнгөний судлал, типографи, Adobe Photoshop / Illustrator / InDesign хэрэглээ, бүтээлч сэтгэлгээ эзэмшинэ.
Үйлдвэрийн хийцийн метал хэсгүүдийг гагнуурын багаж хэрэгсэл ашиглан гагнаж холбох, таслах, залгах ажлыг бүрэн эзэмшинэ.
Метал боловсруулах суурь машинуудыг ажиллуулах, техникийн зургийн дагуу метал эд ангиудыг боловсруулах, засварлах.
Уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн эд анги агрегатыг оношлох, засварлах, угсрах үйлчилгээ хийх чадвартай болно.
Уул уурхайн болон бусад байгууллагын тоног төхөөрөмжийн цахилгааны эвдрэл гэмтлийг оношлох, засварлах ажлыг гүйцэтгэнэ.
2025–2026 оны хичээлийн жилд 13 хичээлийн танхим, 2 лаборатори, 6 дадлагын газар, 100 хүүхдийн дотуур байр, 39 түншлэгч байгууллагуудтай хамтран хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Зүүн бүсийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг анхдагч сургуулийн хувьд 19 багштай бөгөөд 3 багш тэргүүлэх, 11 багш заах аргач мэргэжлийн, 3 магистр зэрэгтэй, 7 магистрант ажиллаж байна.
Зураг оруулах шаардлагатай
Сургалт, тэмцээн, уралдаан болон бусад онцлох үйл явдлуудын мэдээллийг эндээс хүлээн аваарай.